← Нүүр хуудас руу буцах
MemoDrama

Үйлчилгээний нөхцөл

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ

СҮҮЛД ШИНЭЧЛЭГДСЭН: 2026/05/09

Энэхүү Үйлчилгээний Нөхцөл (“Нөхцөл”) нь MemoDrama платформ, аппликэйшн, вэбсайт болон холбогдох үйлчилгээг (“Үйлчилгээ”) ашиглахтай холбоотой хэрэглэгч болон үйлчилгээ үзүүлэгчийн эрх, үүргийг тодорхойлно.

MemoDrama платформд бүртгэл үүсгэж, Үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрсөнөөр хэрэглэгч энэхүү Нөхцөлийг бүрэн уншиж, хүлээн зөвшөөрсөнд тооцно.

 

НЭГ. ЕРӨНХИЙ НӨХЦӨЛ

1.1 MemoDrama нь богино хэмжээний драм, видео контент болон entertainment үйлчилгээ хүргэдэг платформ болно.

1.2 Үйлчилгээ нь:

  • мобайл аппликэйшн,
  • вэбсайт,
  • smart device,
  • болон бусад дэмжигдсэн платформоор дамжин ашиглагдаж болно.

1.3 Үйлчилгээнд насны ангилалтай контент агуулагдаж болох тул 18 нас хүрээгүй хэрэглэгч нь эцэг эх, хууль ёсны асран хамгаалагчийн зөвшөөрөлтэйгөөр ашиглана.

1.4 Контентийн хүртээмж нь:

  • газарзүйн байршил,
  • лиценз,
  • багцын төрөл,
  • төхөөрөмж зэргээс хамаарч өөр байж болно.

1.5 MemoDrama нь үйлчилгээний:

  • бүтэц,
  • үнэ,
  • багц,
  • контент,
  • функц,
  • интерфэйс зэргийг урьдчилан мэдэгдэлгүйгээр өөрчлөх эрхтэй.

 

ХОЁР. НЭР ТОМЬЁО

2.1 Хэрэглэгч

MemoDrama-д бүртгэл үүсгэн үйлчилгээ ашиглаж буй этгээдийг хэлнэ.

2.2 Гишүүнчлэл (Subscription)

Тогтмол төлбөр төлж тодорхой контент, үйлчилгээнд хандах эрхийг хэлнэ.

2.3 Түрээс (Rental)

Тодорхой хугацаанд контент үзэх нэг удаагийн эрхийг хэлнэ.

 

ГУРАВ. БҮРТГЭЛ

3.1 Хэрэглэгч:

  • имэйл хаяг,
  • Google account,
  • Apple ID ашиглан бүртгэл үүсгэж болно.

3.2 Хэрэглэгч бүртгэлийн мэдээллийн үнэн зөв байдлыг өөрөө бүрэн хариуцна.

3.3 Нууц үг болон account security-г хамгаалах үүргийг хэрэглэгч өөрөө хүлээнэ.

3.4 Хэрэглэгч өөрийн account-ийг:

  • худалдах,
  • бусдад дамжуулах,
  • олноор ашиглуулах эрхгүй.

3.5 MemoDrama нь:

  • сэжигтэй нэвтрэлт илэрсэн,
  • төхөөрөмжийн хэвийн бус ашиглалт,
  • зөвшөөрөлгүй нэвтрэх эрх хуваалцсан тохиолдолд нэвтрэх эрхийг түдгэлзүүлэх эрхтэй.

 

ДӨРӨВ. ТӨЛБӨР БА SUBSCRIPTION

4.1 Үйлчилгээний контентыг:

  • гишүүнчлэлийн эрхээр,
  • эсвэл контент тус бүрээр төлбөр төлж үзэх боломжтой байна.

4.2 Төлбөрийг QPay хэлбэрээр төлөх боломжтой.

4.3 Төлбөр амжилттай хийгдэж:

  • гишүүнчлэл идэвхжсэн,
  • контент болон анги үзэх боломжтой болсон тохиолдолд буцаан олголт хийхгүй.

4.4 Хуульд өөрөөр заагаагүй бол дижитал бүтээгдэхүүн болон үйлчилгээний төлбөр буцаагдахгүй.

4.5 Төлбөрийн системийн алдаа, давхардсан гүйлгээ гарсан тохиолдолд хэрэглэгч тусламжийн хэсэгт хандаж шалгуулна.

 

ТАВ. КОНТЕНТ АШИГЛАЛТ

5.1 Бүх контент нь MemoDrama болон лиценз эзэмшигчдийн өмч болно.

5.2 Контентыг зөвхөн хувийн, арилжааны бус хэрэглээнд ашиглана.

5.3 Дараах үйлдлийг хориглоно:

  • дэлгэц бичиж авах(screenrecord) хийх,
  • хуулбарлах,
  • дахин нийтлэх,
  • telegram, tiktok, facebook зэрэг сошиал платформд байршуулах,
  • олон нийтэд үзүүлэх,
  • контент  хамгаалах системийг тойрох,
  • контентыг худалдах.

5.4 Контентын лицензийн хугацаа дууссан тохиолдолд MemoDrama тухайн контентыг устгах эсвэл хязгаарлах эрхтэй.

5.5 Контентын чанар нь:

  • интернетийн хурд,
  • төхөөрөмжийн хүчин чадал,
  • төхөөрөмжийн үйлдлийн систем зэргээс хамаарна.

 

ЗУРГАА. ХЭРЭГЛЭГЧИЙН ХОРИГЛОСОН ҮЙЛДЭЛ

Хэрэглэгч дараах үйлдлийг хийхийг хориглоно:

  • хууль бус үйл ажиллагаа явуулах,
  • Төлбөрийн системийн сул тал ашиглах,
  • бот ашиглах,
  • код тайлах,
  • хортой код тараах,
  • бусдын нэвтрэх эрх ашиглах,
  • платформын аюулгүй байдалд халдах,
  • насанд хүрээгүй хүмүүст зохисгүй контент түгээх.

 

ДОЛОО. ОЮУНЫ ӨМЧ

7.1 MemoDrama-ийн:

  • нэр,
  • лого,
  • дизайн,
  • програм хангамж,
  • видео,
  • зураг,
  • график,
  • subtitle,
  • текст болон бүх контент нь оюуны өмчөөр хамгаалагдана.

7.2 MemoDrama-ийн зөвшөөрөлгүйгээр ашиглахыг хориглоно.

 

НАЙМ. НУУЦЛАЛ

8.1 MemoDrama нь хэрэглэгчийн мэдээллийг Privacy Policy-ийн дагуу боловсруулна.

8.2 Бид дараах мэдээллийг цуглуулж болно:

  • төхөөрөмжийн тухай мэдээлэл,
  • контент үзэлтийн түүх,
  • апп хэрэглээний мэдээлэл,
  • алдаа, эвдэрэл гарсан тухай мэдээлэл,
  • төлбөр төлөлтийн мэдээлэл.

8.3 MemoDrama нь контент санал болгох алгоритм болон Хиймэл оюунд суурилсан аргачлал ашиглан хэрэглэгчид контент санал болгож болно.

 

ЕС. ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАСАЛДАЛ

9.1 MemoDrama нь үйлчилгээ тасралтгүй ажиллана гэсэн баталгаа өгөхгүй.

9.2 Дараах нөхцөлөөс шалтгаалан үйлчилгээ түр тасалдаж болно:

  • серверийн засвар,
  • интернетийн доголдол,
  • 3 дахьч сангуудын асуудал,
  • кибер дайралт,
  • давагдашгүй хүчин зүйлийн нөхцөл.

 

АРАВ. ХАРИУЦЛАГЫН ХЯЗГААРЛАЛТ

10.1 Хуулиар зөвшөөрөгдсөн хүрээнд MemoDrama нь:

  • ашиг алдагдал,
  • дата алдагдал,
  • төхөөрөмжийн гэмтэл,
  • үйлчилгээний тасалдал,
  • гуравдагч талын үйлчилгээтэй холбоотой асуудал хариуцахгүй.

10.2 MemoDrama-ийн нийт хариуцлага нь хэрэглэгчийн сүүлийн 12 сарын хугацаанд төлсөн төлбөрөөс хэтрэхгүй байна.

 

АРВАН НЭГ. ҮЙЛЧИЛГЭЭ ЦУЦЛАХ

11.1 MemoDrama нь дараах нөхцөлд account-г түдгэлзүүлэх эсвэл устгах эрхтэй:

  • нөхцөл зөрчих,
  • хууль бус үйл ажиллагаа,
  • төлбөрийн залилан,
  • зохиогчийн эрх зөрчих,
  • системийн зүй бус ашиглалт.

11.2 Хэрэглэгч хүссэн үедээ нэвтрэх эрх ашиглахаа зогсоож болно.

 

АРВАН ХОЁР. ДАВАГДАШГҮЙ ХҮЧИН ЗҮЙЛ

12.1 Дайн, гамшиг, цахилгаан тасалдал, интернетийн доголдол, кибер халдлага болон давагдашгүй хүчин зүйлийн улмаас үүссэн тасалдалд MemoDrama хариуцлага хүлээхгүй.

 

АРВАН ГУРАВ. НӨХЦӨЛ ШИНЭЧЛЭХ

13.1 MemoDrama нь энэхүү Нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт оруулах эрхтэй.

13.2 Шинэчлэгдсэн нөхцөл аппликэйшн эсвэл вэбсайт дээр нийтлэгдсэнээр хүчин төгөлдөр болно.

 

АРВАН ДӨРӨВ. МАРГААН ШИЙДВЭРЛЭХ

14.1 Энэхүү Нөхцөл нь Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу зохицуулагдана.

14.2 Маргаан үүссэн тохиолдолд талууд эхлээд харилцан зөвшилцөх замаар шийдвэрлэнэ.

14.3 Зөвшилцөлд хүрээгүй тохиолдолд Монгол Улсын шүүхээр шийдвэрлүүлнэ.

 

АРВАН ТАВ. ХОЛБОО БАРИХ

Хэрэглэгч дараах сувгаар холбогдох боломжтой:

INSTA: https://www.instagram.com/memo_drama_app

FB: https://www.facebook.com/memo.drama.mn

Вэбсайт: MemoDrama Official Website

 

MEMODRAMA

Бүх эрх хуулиар хамгаалагдсан